Homebox

Үйлчилгээний нөхцөл

НУУЦЛАЛЫН БАТАЛГАА

6.1 Хэрэглэгч цахим хуудасны үйлчилгээнд нэвтрэх, хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах, цахим хуудаст бүртгүүлэх, холбогдох, үйлчилгээг хэрэглэх үед байгууллага хэрэглэгчээс өөрийн мэдээллийг ил тод болгохыг шаардаж болно. 6.2 Үйлчилгээ үзүүлэгч нь цахим хаяг, утасны дугаар, төрсөн он сар өдөр болон хаяг зэрэг хувийн байдлыг тодорхойлох мэдээлэл /цаашид хувийн мэдээлэл гэх/ болон бусад мэдээллийг авч болно. 6.3 Хэрэглэгчийн цахим хуудаст оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд байгууллага нь хэрэглэгчийн мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр дор дурдсан үйлчилгээний хэрэгцээнээс бусад аль ч зорилгоор ашиглахгүй болно. Үүнд: 6.3.1 Хүргэлтийн үйлчилгээг хэрэглэгчийн хаягаар хүргэх. 6.3.2 Хэрэглэгчийн захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд хэрэглэгчтэй холбогдох зурвас илгээх. 6.3.3 Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл, барааг санал болгох.\n\n6.3.4 Цахим хуудасны судалгаа болон хяналт хийх. 6.4 Үйлчилгээ үзүүлэгч тал нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиглуулахгүй, түгээхгүй ил болгохгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно. 6.5 Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад ажиллагаанд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын өмч бусдын аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргийг илрүүлэх, төрийн байгууллагын холбогдох шийдвэрийг биелүүлэх зорилгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг ил болгож болно.6.6 Хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд үйлчилгээ үзүүлэгч тал нь дэвшилтэд технологи ашиглах бөгөөд удирдлагын болон техникийн түвшинд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 6.7 Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн үүрэг бөгөөд нэвтрэх эрх, нууц үгээ бусдад алдсанаас үүдэлтэй хэрэглэгчид үүссэн аливаа хохирлыг үйлчилгээ үзүүлэгч тал хариуцахгүй болно.', style: termTxtStyle,